Хар тугалган батерейг дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
“Электрокем Монгол” компани хар тугалган батарейг дахин боловсруулах үйлдвэрээ нээлээ. Үйлдвэр нээгдсэнээр жилд 12000 тонн хар тугалган батарейг хоргүй технологиор дахин боловсруулах юм. Компани төслийнхөө дараагийн шатанд ийм төрлийн батарейг дотооддоо үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хуучин ак
Мэдээллийн алба

“Электрокем Монгол” компанийн хар тугалган батарейг дахин боловсруулах үйлдвэр өнөөдөр нээлтээ хийлээ. Тус үйлдвэр нь жилд 12000 тонн хар тугалган батарейг хоргүй технологиор дахин боловсруулах хүчин чадалтай.
“Электрокем Монгол” компани төслийнхөө дараагийн шатанд ийм төрлийн батарейг дотооддоо үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хуучин аккумлятор, батарейн хаягдал зэргээс шалтгаалж байгаль орчин, хөрс маш их бохирддог тэгвэл хаягдал батарей энд тэндгүй тарж, хөрс, усыг хордуулдаг үе ард хоцорч байгаа аж.
Олон Улсын стандарт мөрдсөн энэхүү жишиг үйлдвэрийг Монгол залуус нээн ажиллуулж байгаагаараа давуу талтай юм. Урт хугацааны туршид судалгаа хийсний үр дүнд энэ ажил бодит үр дүнд хүрч байна.
























