Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хар усан тохой”-гоос Маршалын гүүр хүртэл цагдаагийн эргүүл ажиллаж байна

Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь энэ сарын 19-ний өдрөөс эхлэн 20 дугаар хорооны “Хар усан тохой”-гоос 11 дүгээр хорооны Маршалын гүүр хүртэлх Туул голын сав газруудад нэмэлт эргүүл гарган ажиллаж байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хар усан тохой”-гоос Маршалын гүүр хүртэл цагдаагийн эргүүл ажиллаж байна
“Хар усан тохой”-гоос Маршалын гүүр хүртэл цагдаагийн эргүүл ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь энэ сарын 19-ний өдрөөс эхлэн 20 дугаар хорооны “Хар усан тохой”-гоос 11 дүгээр хорооны Маршалын гүүр хүртэлх Туул голын сав газруудад нэмэлт эргүүл гарган ажиллаж байна. Мөн иргэд ихээр ирж амарч байгаа голын сав газруудад онцгой хяналт тавьж, амарч зугаалж яваа иргэдтэй биечлэн уулзаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг хүргэхийн зэрэгцээ онцгой байдлын газрын алба хаагчидтай хамтран 08-20 цагийн хооронд завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Хуваалцах