Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хар ялаа хайлаас модны үндсэн гол хортон шавж болох нь тогтоогджээ

Дорнод аймгийн Чойбалсан хотод есдүгээр сарын 2-ны өдрөөс хар ялаа ихэссэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хар ялаа хайлаас модны үндсэн гол хортон шавж болох нь тогтоогджээ
Хар ялаа хайлаас модны үндсэн гол хортон шавж болох нь тогтоогджээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Чойбалсан хотод есдүгээр сарын 2-ны өдрөөс хар ялаа ихэссэн. Ийм үзэгдэл зөвхөн Чойбалсан хотод болоогүй тал хээрийн бүсэд байгаа бутлаг ургамал, өвс болон зарим нэг модонд үүссэн бөгөөд бусад аймаг, сумдад ч их хэмжээгээр байгаа юм. Холбогдох албаны хүмүүсийн ажиглалтын дүгнэлтэд нүүдэллэж буй хар ялааны гол замд Чойбалсан хот оршиж байна гэж үзжээ.

Энэ асуудлын талаар Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өнгөрсөн онд хар ялааны дээжийг “Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн” рүү явуулсан бөгөөд дүгнэлтээр энэхүү хар ялаа нь урын бөөс буюу хайлаас модны үндсэн гол хортон шавьж гэж тогтоогдсон байна. “Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн”-ээс хар ялааны эсрэг тэмцэх зөвлөмж өгсний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар, “Гэрэл сэтгэмж” ОНӨААТҮГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран хавар, намрын улиралд хар ялааны хорыг хайлаас мод болон бусад цэгүүдэд цацан ажиллаж байна. Хор цацалт нь Хөдөлмөр аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллах ёстой байдаг учраас шөнийн цагаар хор цацах ажлыг явуулж байна.

Мөн Хэрлэн сумаас тус хорыг сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудад тарааж эхэлсэн бөгөөд тухайн байгууллагууд өөрийн эзэмшлийн 50 м талбайд ариутгал, халдваргүйтгэл хийж цацах болно. Хар ялааны хор цацах ажлыг аймаг орон нутаг нийтээрээ хийснээр үр дүн гарах учиртай. Тус ялаа нь нүүдэллэж байгаа учраас хор цацаад хурдан хугацаанд алга болохгүй, энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж холбогдох байгууллагын хүмүүс үзэж байна.

Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ

Хуваалцах