Хараа хяналтгүй хүүхдүүдийг асрамжийн төвүүдэд хүлээлгэн өгчээ
Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид сар шинийн баярын өдрүүдэд хараа хяналтгүй явж байсан 12-16 насны долоон хүүхдийг илрүүлжээ.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид сар шинийн баярын өдрүүдэд хараа хяналтгүй явж байсан 12-16 насны долоон хүүхдийг илрүүлжээ. Дээрх хүүхдүүдийг Түр хамгаалах байранд төвлөрүүлэн бүртгэж, эцэг эх, асран хамгаалагч, асрамжийн төвүүдэд хүлээлгэн өгсөн байна.
Дээрх хүүхдүүд өмнө нь Түр хамгаалах байранд дунджаар 45-80 удаа ирж үйлчилгээ авч байсан аж. Хүүхдүүдийг хүлээлгэж өгөх үеэр Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Лхамсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн ажилтан Н.Сараа болон эцэг эх асран хамгаалагч нарт хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж ажиллах талаар санамж зөвөлгөө өгч ажиллажээ.
Дээрх хүүхдүүдээс:
Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт:
1.Ганцоож овогтой Азбаяр 13 настай эрэгтэй
2.Цогт-Амар овогтой Цэндбямба 16 настай эрэгтэй
3.Мөнхдондов овогтой Отгонбат 13 настай эрэгтэй
4.Ганчимэг овогтой Мөнхжаргал 12 настай эрэгтэй
СХД-ийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвд:
5.Ууганбаатар овогтой Сүхболд 13 настай эрэгтэй
6.Гэрэлням овогтой Санждорж 14 настай эрэгтэй
Эцэг эх, асран хамгаалагчдад нь:
7.Гэрэлтуяа овогтой Дагва дорж 15 настай эрэгтэй хүүхдийг тус тус хүлээлгэн
өгсөн байна.


















