Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хараагүй хүмүүст уралдааны тоглоомоор тоглох боломж олгоно

Уралдаж байхдаа өөртөө төсөөлөн бодож тоглох гайхалтай байлаа хэмээн онцолжээ. Брайан Смит цаашид энэ технологийг энэ арга барилыг улам сайжруулахаар зорин ажиллаж байгаа гэжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хараагүй хүмүүст уралдааны тоглоомоор тоглох боломж олгоно
Хараагүй хүмүүст уралдааны тоглоомоор тоглох боломж олгоно. Зураг: МҮОНРТ

Компьютер дээр уралдааны тоглоомыг хараагүй хүмүүс тоглох боломжтой энэ технологийг “RAD (racing auditory display)” гэж нэрлээд байгаа юм. Хүн өөрийн сонсгол, анхаарал дээрээ тулгуурлан тоглох зарчмаар ажилладаг юм байна. Хэрэв энэ технологийг улам сайжруулан судлавал бусад төрлийн сонирхолтой, адал явдалтай тоглоомонд ч гэсэн ашиглаж болно гэж үзэж байгаа юм. Энэ мэдээжийн хэрэг гэж бодож байна. Чихэндээ зүүх 2 төрлийн тусгай чихэвчний тусламжтайгаар энэ тоглоомыг тоглоно. Эхнийх нь тоглогч хэр зэргийн хурдтайгаар явж байгааг мэдээлэх бол нөгөөх нь уралдааны замын эргэлтүүдийг хэлж өгдөг байна.

Туршилт судалгаагаар хараагүй иргэд уралдааны тоглоомоор тоглож байгаа нь буюу авто зам дээр аюулгүйгээр хөдөлж, эргэлтүүдийг хийж байгаа нь сонсголын тусламжтайгаар энэ тоглоомыг нэвтрүүлэх нь боломжтой гэдгийг олж харсан байна. Анхны туршилтандаа зохион бүтээгч Брайан Смит хараагүй болон харааны бэрхшээлтэй сайн дурын 15 хүнийг хамруулжээ. Туршилтаар эдгээр 15 сайн дурынхан уралдааны тоглоомоор амжилттай тоглож чадсан байна. Бүр тэдэнд энэ тоглоомоор тоглох үнэхээр таалагдсан, таатай сайхан мэдрэмжийг авсан гэдгээ ч хуваалцсан байна.

Уралдаж байхдаа өөртөө төсөөлөн бодож тоглох гайхалтай байлаа хэмээн онцолжээ. Брайан Смит цаашид энэ технологийг энэ арга барилыг улам сайжруулахаар зорин ажиллаж байгаа гэжээ.

Хуваалцах