Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Сайн үйлс”-ийн тоглолт болно

Монголын харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан анхны урлагийн тоглолтыг зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Сайн үйлс”-ийн тоглолт болно
Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Сайн үйлс”-ийн тоглолт болно. Зураг: МҮОНРТ

Аравдугаар сарын 10-нд "Дэлхийн харааны өдөр" тохионо. Монголын харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан анхны урлагийн тоглолтыг зохион байгуулах гэж байна.

Харааны бэрхшээлтэй иргэд нийгэм, соёлын арга хэмжээнд бүрэн хамрагдаж чаддаггүй байна. Өмнө нь тэдэнд зориулсан тоглолт болж байгаагүй юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэр бүлийн хүн болон хөтөчтэйгээ хамтдаа ирж дуу хуур, яруу найргаар сонороо мялаах боломжтой. МҮЭСТО-нд аравдугаар сарын 10-ны 14:00 цагт болох тоглолтод дараах уран бүтээлчид оролцоно.

Дуучид:

Г.Хонгорзул "МУГЖ"
Д.Намсрайноров "СТА"
Н.Дашдэмбэрэл "СТА"
А.Хосбаяр "СТА"
Н.Мөнгөншагай "СТА"
Я.Гэрэлчулуун "СТА"
Х. Батболд "СТА"
Чанцалдулам "СТА"
Б.Баярцэцэг "СТА" /Поп/
П.Баярцэнгэл /Поп/

Яруу найрагчид:

П.Бадарч-Төрийн шагналт, Ардын уран зохиолч, СГЗ
Т.Галсан- Ардын уран зохиолч, СГЗ
Д.Урианхай- МЗЭ-ийн шагналт яруу найрагч
Ш.Дулмаа- Ардын уран зохиолч, СГЗ
Д.Төрбат- Төрийн шагналт зохиолч
Б.Ичинхорлоо-Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч
П.Нямлхагва-Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч
Ш.Лхамноржмаа-“Болор цом”-ын эзэн яруу найрагч
О.Цэнд-Аюуш- МЗЭ-ийн шагналт яруу найрагч
Ж.Батнов- МЗЭ-ийн гишүүн зохиолч

Хуваалцах