Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Be my eyes” апплекейшн бүтээжээ

Данийн аппликешн хөгжүүлэгчид харааны бэрхшээлтэй хүмүүст зориулж, ухаалаг гар утасны маш хэрэгтэй "Be my eyes" хэмээх нэгэн аппликейшн зохион бүтээжээ. Нэрнээс нь харахад л

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Be my eyes” апплекейшн бүтээжээ
Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Be my eyes” апплекейшн бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Данийн аппликешн хөгжүүлэгчид харааны бэрхшээлтэй хүмүүст зориулж, ухаалаг гар утасны маш хэрэгтэй "Be my eyes" хэмээх нэгэн аппликейшн зохион бүтээжээ. Нэрнээс нь харахад л уг аппликейшн харааны бэрхшээлтэй хүмүүст маш хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Аппликешны гол ажиллах зарчим бол видео дуудлага хийх.

Бидний сайн мэдэх "Facetime skype" дуудлага хийхтэй адил гэсэн үг. Тухайн апликейшны хэрэглэгч тусламж хүсч видео дуудлага хийхэд, хамгийн эхний онлайн байгаа туслахыг хүссэн хүн буюу сайн дурын туслагч тэр дуудлагад хариу өгнө. Нэг ёсондоо видео дуудлага хийж, хэрэглэгч өөрийн харахыг хүссэн зүйлээ нөгөө хүнээсээ асууна гэсэн үг юм. Тухайлбал, нэгэн хэрэглэгч хаана явж байгаагаа мэдэхээ байлаа гэхэд аппликейшн руугаа орж тусламж хүсэн видео дуудлага хийнэ.

Харин аппликейшн дуудлагыг хамгийн эхний сайн дурын туслагчтай холбосноор туслагч тухайн хэрэглэгчид хаана явж байгаа талаар яг л хажууд нь байгаа юм шиг дүрслэн хэлэх юм. Үүгээрээ энэ аппликешнд тэдгээр харааны бэрхшээлтэй иргэдэд туслахыг хүссэн хэн боловч нэгдэх боломжтой гэсэн үг.

Туслахыг хүссэн хэн ч уг аппликейшныг өөрийн утсандаа татан авч болох бөгөөд гол нь туслагч гэсэн цэсийг сонгоно. Одоогийн байдлаар дэлхийн даяар "Be my eyes" апплекейшныг татан авч ашиглаж байгаа хүний тоо 400 мянгад хүрээд байгааг хөгжүүлэгчид хэлж байгаа юм. Харин сайн дурын туслагчдын тоо тийм ч хангалттай бус байгаа боловч цаашдаа нэмэгдэнэ хэмээн тооцоолж байгаагаа хөгжүүлэгчид мөн хэлж байна.

Туслагчдын тоо хангалттай бус байгаа нь мэдээж хэрэг цагийн бүсчлэл болон одоогоор уг апплекейшн зөвхөн эппль сторт үнэ төлбөргүй татах боломжтойгоо байгаа нь нөлөөлж байгаа байх хэмээн хөгжүүлэгчид үзэж байгаа юм. Хөгжүүлэгчдийн зүгээс уг аппликейшныг андройд утас хэрэглэгчдэд тун удахгүй хүргэнэ хэмээн мэдэгдэж байгаа юм.

Хуваалцах