Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд 100 ipad бэлэглэнэ

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах таатай орчныг нэмэгдүүлэх зорилгоор 100 ширхэг ipad-ыг “Цэцээ гүн” Ротаракт клубээс бэлэглэх болжээ. Уг 100 падыг Олон улсын Ротари хөдөлгөөн, Ротари 2780 дүүргийн “Odawara Jouhoku” Rotary клуб хандивласан аж. Цэцээ Гүн Ротарактынхан хэрэгтэй хүүхдүүдэд нь бэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд 100 ipad бэлэглэнэ
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд 100 ipad бэлэглэнэ. Зураг: МҮОНРТ

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах таатай орчныг нэмэгдүүлэх зорилгоор 100 ширхэг ipad-ыг “Цэцээ гүн” Ротаракт клубээс бэлэглэх болжээ. Уг 100 ipad-ыг Олон улсын Ротари хөдөлгөөн, Ротари 2780 дүүргийн “Odawara Jouhoku” Rotary клуб хандивласан аж. Цэцээ Гүн Ротарактынхан хэрэгтэй хүүхдүүдэд нь бэлэглэж байгаа юм.

Олон улсын Ротари хөдөлгөөн, Ротари 3450 /Хонг Конг, Макао, Монгол, БНХАУ-ын Гуангдонг муж/ дүүрэгт харьяалагдах “Цэцээ Гүн” Ротаракт клуб нь 2013 оны дөрөвдүгээр сард “МУИС” Ротаракт клубээс нийгэмдээ суурилсан клуб болон салбарлан гарсан бөгөөд одоогоор үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа юм. Энэ жилээс “Цэцээ Гүн” Ротаракт клубын нэрэмжит “Тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлэн, “Хүн бүр сурах хэрэгтэй” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа.

Уг төслийн эхний шатанд сурах чинь хүсэлтэй, сургуульдаа тэнцээд амжилттай суралцахаар зорьж байгаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хүүхэд асран хамгаалах тусгай төвийн сурагч Б.Анхбаярт сургалтын төлбөр болгож 1.1 сая төгрөг хандивласан юм. Бүтэн өнчин Б.Анхбаяр нь спортод дур сонирхолтой, тодорхой амжилт гаргаж байсан ч Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн Багш, дасгалжуулагчийн ангид элсэн орсон ч төлбөрөө төлж чадахгүй байсан аж.

Мөн тус клубийнхэн 15 жил ТҮК-д ажилласан ажилчдын охин Б.Сайханцэцэгт Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийн “Сувилахуйн” ангид хагас жилийнх нь төлбөр болгож 700 мянган төгрөг хандивласан юм.

Харин энэ удаад “Цэцээ гүн” Ротаракт клубынхан Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай 116 дугаар сургуульд харааны бэрхшээлтэй хүүхдийн бичиж сурахад туслах зориулалтын 100 ipad-ыг ирэх сарын 3-ны өдөр буюу "Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн хүрээнд бяцхан дүү нартаа бэлэглэх болжээ. Тус сургуульд Монгол орны өнцөг булан бүрээс харааны бэрхшээлээ үл харгалзан эрдэм ном сурахаар ирсэн 89 хүүхэд сурч байгаа бөгөөд өнгөрсөн жил 11 жилийн боловсролыг дөрвөн хүүхэд эзэмшиж, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гардан авчээ.

Энэ мэтчилэн ашгийн бус сайн дурын үйл ажиллагааг “Цэцээ гүн” Ротаракт клубынхан санаачлан өрнүүлж, Монголын олон хүүхдийн баярлуулж байгаа юм.

Түлхүүр үг:Харааны бэрхшээлтэй хүүхдүүд
Хуваалцах