“Хараацай” хамтлаг чуулга болон өргөжлөө
Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны хүүхдийн дуу бүжгийн “Хараацай” хамтлаг 2001 онд Х.Оюунчимэг багшийн удирдлагад 12 хүүхдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, 700 гаруй хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлж аймаг, бүс, улсын чанартай тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож ирсэн юм.
Мэдээллийн алба

Тус хамтлаг нь 2012 оноос морин хуур, үндэсний хөгжим, найрал дууны хамтлаг, 2016 оноос цахилгаан хөгжмийн хамтлагуудтай болж, хамрагдах хүүхдийн тоо, цар хүрээ нь өргөжиж байгаа тул Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн дэргэдэх хүүхдийн “Хараацай хамтлагийг “Чуулга” болгон өргөмжилж, батламжийг нь аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас олгосон байна.
Үйл явдлыг тохиолдуулан хүүхдийн “Хараацай” чуулга Булган суманд өнгөрөгч 12 дугаар сарын 23-нд тоглолтоо зохион байгуулсан байна. Тоглолтын үеэр хамтлагийг удирдсан багш н.Халхад “Аймгийн тэргүүний ажилтан” цол тэмдэг гардуулан өгчээ.