"Харанга" хамтлаг 30 жилийн ойдоо зориулж пянз гаргахаар ажиллаж байна
Түүнчлэн "Эрин зууны хөг” (1997), “Best of Haranga” (1997), “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003) цомгоо дахин хэвлүүлэх аж.
Мэдээллийн алба

Монголын рок попын тэргүүн хамтлагуудын нэг "Харанга" хамтлагийн 30 жилийн ойн тоглолт ирэх аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Энэ баяртаа зориулж тэд пянз гаргахаар ажиллаж байгаа гэнэ.
Түүнчлэн "Эрин зууны хөг” (1997), “Best of Haranga” (1997), “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003) цомгоо дахин хэвлүүлэх аж.
Сонирхуулахад “Харанга” хамтлагийнхан яруу найрагч Л.Өлзийтөгсийн 2012 онд бичсэн “Шүлэгч” шүлгэнд “Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат аялгуу хийж, дуу бүтээжээ.


















