“Харанга”-ын Чука тоглолтоо хийнэ
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, дуучин Ц.Чулуунбат "Амьдралын бэлэг" тоглолтоо ирэх сарын 7, 8-нд "Улаанбаатар палас"-т хийх гэж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, дуучин Ц.Чулуунбат "Амьдралын бэлэг" тоглолтоо ирэх сарын 7, 8-нд "Улаанбаатар палас"-т хийх гэж байна.
Тэрбээр энэхүү тоглолтдоо “Амьдралын бэлэг", "My street" Unplugged, "Chuka & Friends" зэрэг шинэ уран бүтээлээ дуулах гэнэ. Мөн тоглолтод дуучин С.Наран, А.Хишигдалай, Б.Маралжингоо, Б.Баярцэцэг, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “Харанга”, “Freezone”, “Guys”, “Гурван охин” хамтлаг оролцож, ая дуугаа өргөх аж.


















