Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Харанга” –ын Лхагваа залруулга хийлээ

Миний өмнөөс хаяг нээгээд бусармаг, ёс суртахуунгүй зүйл бичиж гэнэ. Монголчууд минь зүйр үгээ санацгаа. "Хүн ахтай Дээл захтай". Хорт үг болон хортой хүмүүст бүү итгэцгээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Харанга” –ын Лхагваа залруулга хийлээ
“Харанга” –ын Лхагваа залруулга хийлээ. Зураг: МҮОНРТ

“Харанга” хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн цахим хуудас руу “Hi bandia” хэмээн бичиж мэндчилсэн талаар шуугиан дэгдсэн. Харин өнөөдөр тэрбээр өөрийн Lkhagvasuren Khatanbaatar цахим хуудаснаа “Цахим ертөнцөөр хамаагүй цуурдаг болж. Миний өмнөөс хаяг нээгээд бусармаг, ёс суртахуунгүй зүйл бичиж гэнэ. Монголчууд минь зүйр үгээ санацгаа. "Хүн ахтай Дээл захтай". Хорт үг болон хортой хүмүүст бүү итгэцгээ. Хэвлэл мэдээллээр хүнийг хүндээр гүтгэн доромжилход эрүүгийн хуультай гэдгийг тэдгээр хүмүүст сануулсугай. Миний монгол эх орон Оддын тоогоор наслаасай. Харин ч Та бүхнийг 2014 оны 7-р сарын 10-нд UB Palace-д "Морин Хуур Толин Хул" тоглолтонд урьж байна, Монголчуудаа.

Мянга мянган жил Нар мандаж

Мянга мянган жил Наадам болж байг ээ.

Хурай хурай хурай” хэмээн бичжээ.

Хуваалцах