Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"ХАРБИН-2025": Азийн наадмын аюулгүй байдлын төлөө бат зогсох ХУА ХУА

“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмын зохион байгуулалт, аюулгүй байдлын үнэлэлт дүгнэлтийг дээд түвинд хүрч байгааг оролцогч орны хэвлэл мэдээллийнхэн өгч байна. Яабули хотод цана, снөүбоард, биатлон зэрэг цасны спортын голлох тэмцээн уралдаан болж буй бөгөөд тус бүс газрын аюулгүй байдлын ман

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"ХАРБИН-2025": Азийн наадмын аюулгүй байдлын төлөө бат зогсох ХУА ХУА
"ХАРБИН-2025": Азийн наадмын аюулгүй байдлын төлөө бат зогсох ХУА ХУА. Зураг: МҮОНРТ

“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмын зохион байгуулалт, аюулгүй байдлын үнэлэлт дүгнэлтийг дээд түвинд хүрч байгааг оролцогч орны хэвлэл мэдээллийнхэн өгч байна. Яабули хотод цана, снөүбоард, биатлон зэрэг цасны спортын голлох тэмцээн уралдаан болж буй бөгөөд тус бүс газрын аюулгүй байдлын манаанд нүд цавчилгүй зогсох Хуа Хуа нэртэй нохойг онцлоё.

Цагдаагийн тусгай албанд гурав дахь жилдээ ажиллахдаа хориглосон эд зүйлсийг нэн даруй илрүүлэх Хуа Хуа бол энэ наадмын аюулгүй байдлын гол хамгаалагч нь. Түүнийг ажилдаа тун хариуцлагатай ханддаг болохыг эзэн нь өгүүлнэ.

Чөлөөт цаг гарвал түүнд энэ наадмын оролцогч, сайн дурын ажилтан гээд зөрсөн хүн бүр зүгээр өнгөрөхгүй, “Харбин-2025” наадмын холбогдолтой “пин”-г дурсгана. Яабулин дахь цанын баазын хэзээний танил Хуа Хуагийн нуруунд байрлуулсан тусгай талбайд пин тэр дороо дүүрэх ба 5-10 минутад эзэндээ 10 орчим пинг цуглуулж дөнгөнө.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Хуваалцах