“Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монголын 80 тамирчин оролцоно
Хятадын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам 2025 оны хоёрдугаар сарын 7-14 нд зохиогдоно.
Мэдээллийн алба

Хятадын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам 2025 оны хоёрдугаар сарын 7-14 нд зохиогдоно. Энэ наадам зургаан спортын 11 төрлийн 64 цогц медалийн төлөө 34 орны баг тамирчид өрсөлдөнө. Харбин хотын таван газар мөсний спортын тэмцээн явагдах бол хотоос 190 км зайд орших Ябули цанын төвд цасны төрлүүд болно.
Манай улсаас спортын есөн төрөлд тамирчдаа илгээхээр болсон. Тухайлбал, биатлон, тэшүүр, шорт трек, уран гулгалт, кёрлинг, цана, уулын цана, снөүбордоор 80 гаруй тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа аж. Харин хоккейчид энэ удаагийн наадмыг өнжих юм.


















