Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Харбин хотод олон улсын худалдааны чөлөөт бүс нээлтээ хийв

Хармөрөн мужид байгуулагдсан олон улсын худалдааны чөлөөт бүс нь хил хязгаарын бүс нутагт байгуулагдах бусад худалдааны чөлөөт бүстэй харьцуулахад хоёр улсын найрамдал нөхөрлөлийг бататгаж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулахад ихээхэн үүрэгтэй” хэмээн онцолжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Харбин хотод олон улсын худалдааны чөлөөт бүс нээлтээ хийв
Харбин хотод олон улсын худалдааны чөлөөт бүс нээлтээ хийв. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Харбин хотод олон улсын худалдааны чөлөөт бүс нээлтээ хийсэн талаар CCTV мэдээллээ. Уг бүс нь урд хөршийн төрийн зөвлөлөөс баталсан ОХУ болон Зүүн хойд Азийн улсуудтай бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөний хүрээнд байгуулагдах олон улсын худалдааны зургаан чөлөөт бүсийн нэг аж. Хятадын Шинжлэх ухааны академийн Орос, Дорнод Европ болон Төв Азийн институтын дарга Сүн Чуаньжи “Хармөрөн мужид байгуулагдсан олон улсын худалдааны чөлөөт бүс нь хил хязгаарын бүс нутагт байгуулагдах бусад худалдааны чөлөөт бүстэй харьцуулахад хоёр улсын найрамдал нөхөрлөлийг бататгаж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулахад ихээхэн үүрэгтэй” хэмээн онцолжээ.

БНХАУ-ын төрийн зөвлөлөөс баталсан төслөөр Хармөрөн дахь олон улсын худалдааны чөлөөт бүс нь 119.85 хавтгай дөрвөлжин км талбайтай бөгөөд Харбин, Хэйхэ, Сүйфэнхьхэ хотод хэсэгчлэн байгуулагдах ажээ.

Хуваалцах