Харбины мөсөн наадамд Монгол залуус тэргүүллээ
Тодруулбал, нэгдүгээр байрт уран сийлбэрч Д.Цэрэнбат ахлагчтай баг шалгарч цом, өргөмжлөл хүртсэн байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Харбин хотноо болсон “Өвлийн мөсөн фестиваль” наадамд оролцсон манай улсын уран бүтээлчид тэргүүн байрыг эзэлжээ. Тодруулбал, нэгдүгээр байрт уран сийлбэрч Д.Цэрэнбат ахлагчтай баг шалгарч цом, өргөмжлөл хүртсэн байна. Түүнчлэн хоёр, гуравдугаар байрыг ч гэсэн монгол залуус эзэлжээ.
Харбин хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уг наадам энэ жил 32 дахь жилдээ болж байгаа аж. Наадмын үеэр олон улсын цасан баримлын үзэсгэлэн худалдаа, мөсөн дэнлүүн яармаг, мөсөн зочид буудал, цана чарганы тэмцээн, мөстсөн нуур голууд дахь загасчлал, цас мөсөн кино урлагийн фестиваль, гар болон фото зураг, уран бичлэгийн үзэсгэлэн зэрэг дотоодын болон гадаадын жуулчдад зориулсан олон арга хэмжээ зохион байгуулдаг байна. Түүнчлэн энэхүү наадам жил бүрийн 12 дугаар сарын дунд үеэс хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг ажээ.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)


















