Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар төсөвт ачаалал учруулахгүйгээр Хүүхэд хөгжлийн өрөөтэй болжээ
Мэдээллийн алба

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 03 тоот тогтоолоор салбарт бүрт хэрэгжүүлэх Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичиг батлагдсан. Уг жишиг баримт бичгийн хэрэгжилтийн хүрээнд байгууллага, аж ахуй нэгжүүд ажилтан, албан хаагчдынхаа болоод тухайн байгууллагаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгч хүүхдэд зориулсан Хүүхэд хөгжлийн өрөөтэй болж, тохижуулж байгаа.
Тухайлбал, 2018 онд Гадаадын иргэн, харьяатын газар байгууллагынхаа дэргэд ажилтан албан хаагчдынхаа болоод байгууллагаар нь үйлчлүүлж буй үйлчлүүлэгч хүүхдэд зориулсан Хүүхэд хөгжлийн өрөөтэй болсон. Өнгөрсөн онд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар албан хаагчдынхаа хүүхдэд зориулсан Хүүхдийн хөгжлийн өрөөг тохижуулж, төгөлдөр хуур, зургийн сургалт явуулж эхэлсэн зэрэг олон сайн жишиг жишээ бий.
Тэгвэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар төсөвт ачаалал учруулахгүйгээр Хүүхэд хөгжлийн өрөөтэй болжээ.


















