Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Харилцааны радио станц ашиглах эрхийн бичиг эзэмшигчдэд зориулсан сургалт боллоо

Харилцаа холбооны зохицуулах хорооноос уул уурхай, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөгчдийг хамарсан “Харилцааны радио станцын радио давтамжийн зохицуулалт,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Харилцааны радио станц ашиглах эрхийн бичиг эзэмшигчдэд зориулсан сургалт боллоо
Харилцааны радио станц ашиглах эрхийн бичиг эзэмшигчдэд зориулсан сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос уул уурхай, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөгчдийг хамарсан “Харилцааны радио станцын радио давтамжийн зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага, хяналт" сэдэвт семинар 2019 оны 4 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулагдлаа.

Энэхүү семинарын зорилго нь сүүлийн жилүүдэд радио төхөөрөмж ашиглагчдын тоо байнга өсөн нэмэгдэхийн зэрэгцээгээр радио давтамжийн ашиглалтын байдалд хууль, дүрэм зөрчих асуудал ихээр гарах болж, улмаар радио сүлжээний харилцан нөлөөлөл үүсэх, хууль бус хэрэглээ ихэссээр байгаатай холбогдуулан харилцааны радио станц ашиглагч иргэн, байгууллагуудад шаардлагатай мэдээллийг хүргэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчилан таниулах юм.

Сургалтаар Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай болон холбогдох хууль, Зохицуулалтын дүрэм журам, Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээний талаарх танилцуулгыг хийж “Радио тоног төхөөрөмжийн стандарт, баталгаажуулалт” болон Харилцааны радио станцын ашиглалтын чиг хандлага сэдэвт илтгэл хэлэлцүүлэн, нийт харилцааны станц ашиглах эрхийн бичиг эзэмшигчдийн зүгээс тавьсан асуултанд хариулах хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

Хуваалцах