Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Вьетнам улсын Статистикийн ерөнхий газрын дэд дарга Нгуен Ван Льюи тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 14-19-ний өдрүүдэд Монгол Улсын Үндэсний статистикийн хороонд албан ёсны айлчлал хийж байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Зураг: МҮОНРТ

Вьетнам улсын Статистикийн ерөнхий газрын дэд дарга Нгуен Ван Льюи тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 14-19-ний өдрүүдэд Монгол Улсын Үндэсний статистикийн хороонд албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улс, Вьетнам улсын Статистикийн байгууллагууд Харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулж, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо.

Тэрбээр Монгол Улсын статистикийн тогтолцоо, статистикийн байгууллагын үйл ажиллагаа, мэдээлэл боловсруулалт, мэдээллийн технологи, эдийн засгийн болон нийгмийн статистикийн талаар харилцан мэдээлэл хийж, санал солилцов.

Түлхүүр үг:bn
Хуваалцах