Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан болон Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн нар харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Зураг: МҮОНРТ

Харилцаа холбооны салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, салбарын зах зээлийн талаарх мэдээ, мэдээлэл солилцох, хамтарсан сургалт семинар зохион байгуулах болон бусад хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан болон Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн нар харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Мөн цаашид дээрх хоёр байгууллага 2015 онд хамтран 8 нэр төрлийн ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулан баталж, үүнийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд хамтран хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар олон нийтэд цаг тухай бүрт нь мэдээлэн ажиллах юм байна.

Хуваалцах