Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, Хөдөлмөрийн яамны дэд сайд болон бусад албаны хүмүүс 2013 онд Монгол улсад бодлогын зөвлөх үйлчилгээ үзүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулах, Хөдөлмөр эрхлэх тусгай зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлж буй МУ-ын илгээгч байгууллагын үйл ажиллагаатай танилцах, Монгол дахь Со
Мэдээллийн алба

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, Хөдөлмөрийн яамны дэд сайд болон бусад албаны хүмүүс 2013 онд Монгол улсад бодлогын зөвлөх үйлчилгээ үзүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулах, Хөдөлмөр эрхлэх тусгай зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлж буй МУ-ын илгээгч байгууллагын үйл ажиллагаатай танилцах, Монгол дахь Солонгос компаниудтай уулзах зорилгоор 7-р сарын 7-10 –ний өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
Энэ айлчлалын хүрээнд өнөөдөр хоёр улсын Хөдөлмөрийн яамны дэд сайд нарын түвшинд “Ажиллах хүчний дунд урт хугацааны таамаглалын загвар бий болгох харилцан ойлголцлолын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Харилцан ойлголцлолын санамж бичигт гарын үсэг зурсаны дагуу Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн судалгааны институт болон БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газар санамж бичгийг хамтран хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулж, хамтран ажиллах юм.
Санамж бичгийн хүрээнд Ажиллах хүчний дунд урт хугацааны таамаглалын загвар бий болгох, Хөдөлмөрийн салбарын чадавхийг сайжруулах ажлууд хийгдэх бөгөөд үүний хүрээнд 5-10 жилийн хугацаанд Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд ямар мэргэжилтэн илүү шаардлагатай болохыг урьдчилан тогтоох, үүнийг дагаад эдийн засгийн өсөлтийг тооцоолох гэх мэт боломжууд нээгдэх юм.
Хурд агентлаг


















