Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Тус санамж бичиг нь нэн шаардлагатай эмийн худалдан авалт, нийлүүлэлтийн сүлжээ, дижитал шийдлийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах эхлэлийг тавьж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Монгол Улсын Эрүүл мэндийн яам чанарын баталгаатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эм хангамжийн тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичиг нь нэн шаардлагатай эмийн худалдан авалт, нийлүүлэлтийн сүлжээ, дижитал шийдлийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах эхлэлийг тавьж байна.

Энэ нь хүн бүрт илүү хүртээмжтэй, хариуцлагатай эрүүл мэндийн тогтолцоог дэмжих чухал алхам юм.

Хуваалцах