Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Харилцан туршлага солилцох санал тавилаа

БНТУ-ын Хууль зүйн яамны урилгаар тус улсад зочилж байгаа Монгол Улсын Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны есдүгээр сарын 17-ны өдөр Туркийн Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Хасан Дудаклы болон тус яамны газрын дарга нартай уулз

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Харилцан туршлага солилцох санал тавилаа
Харилцан туршлага солилцох санал тавилаа. Зураг: МҮОНРТ

БНТУ-ын Хууль зүйн яамны урилгаар тус улсад зочилж байгаа Монгол Улсын Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны есдүгээр сарын 17-ны өдөр Туркийн Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Хасан Дудаклы болон тус яамны газрын дарга нартай уулзалт хийж, хоёр яам ба харьяа агентлагуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Монгол Улсад хийж байгаа эрх зүйн болон хууль сахиулах байгууллагуудын шинэчлэлийн талаар танилцуулж, түүнийг хурдасгах, тус салбарын албан хаагчдын мэргэжлийн чадварыг сайжруулахын тулд сургалт зохион байгуулах, харилцан туршлага солилцох, боловсон хүчин бэлтгэх санал тавив. Хоёр улсын Хууль зүйн яамдын хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх нөхцөл, бололцоо их байгааг ноён Х.Дудаклы тэмдэглээд хамтран гаргах баримт бичгийн заалтуудыг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын дараа хатагтай Ж.Баярцэцэг, ноён Х.Дудаклы нар Монгол, Туркийн хууль зүйн яамдын хооронд 2015-2017 онд хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав. Уулзалт болон баримт бичигт гарын үсэг зурах ёслолд Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг оролцлоо.

Мөн БНТУ-ын Хууль зүйн сайд Бекир Боздаг Монгол Улсад айлчлахыг урьсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн урилгыг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг уламжлав.

Манай төлөөлөгчид Туркийн Цагдаагийн академи, Орон нутгийн цагдаагийн алба, Хууль зүйн академи, Хорих ангиудыг удирдах газар, төрийн тусгай албан хаагчдын гутал, хувцасны үйлдвэр зэрэг байгууллага, газрын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав хэмээн БНТУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Түлхүүр үг:Харилцан туршлага солилцох санал тавилаа
Хуваалцах