Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулав

Монгол Улс “Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр”-ийг

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулав
Харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулав. Зураг: МҮОНРТ

Монгол Улс “Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр”-ийг 2021 оны тавдугаар сарын 26-ны өдөр Бээжин хотноо байгуулав.

Хэлэлцээрт талуудыг төлөөлж Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, Бүгд Найрамдах Перу Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Луис Кесада нар гарын үсэг зурав.

Энэхүү “Хэлэлцээр”-ийн дагуу энгийн паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байна.

Монгол Улс Бүгд Найрамдах Перу Улстай 1997 оны тавдугаар сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Хуваалцах