Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хариу нэхээгүй тус” аяны хандивыг 105-р сургуулийн сурагчдад хандивлахаар болжээ

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хариу нэхээгүй тус” аян залуучуудын өдрөөр буюу 8 сарын 25нд нээлтээ хийсэн билээ.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хариу нэхээгүй тус” аяны хандивыг 105-р сургуулийн сурагчдад хандивлахаар болжээ
“Хариу нэхээгүй тус” аяны хандивыг 105-р сургуулийн сурагчдад хандивлахаар болжээ. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хариу нэхээгүй тус” аян залуучуудын өдрөөр буюу 8 сарын 25нд нээлтээ хийсэн билээ. Энэ удаагийн “Хариу нэхээгүй тус аян” нь амьдралын боломж доогуур хүүхэд, багачуудад туслах зорилгоор “Хайраар дүүрэн хайрцаг”-ийг аялуулж байгаа юм байна. Энэхүү хайрцагт хичээлийн хэрэгсэл, ном дэвтэр, ил захидал зэргийг залуучууд хандивлаж байгаа бөгөөд 8 сарын 31 хүртэл хандивыг хүлээж авах ажээ. Уг хайрцагт цугларсан хандивыг Сонгинохайрхан дүүрэгт байрлах 105-р сургуулийн 3, 4-р ангийн хорин хүүхдэд хандивлахаар болжээ.

Түлхүүр үг:МЗХ
Хуваалцах