Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хариуцлага алдсан дарга нарт “шар хуудас” хүргүүлнэ

Зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг шийдвэрлэхгүй хугацаа алдах тохиолдол цөөнгүй гарч байгаа тул нийслэлийн удирдах ажилтнуудад тусгайлан үүрэг өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хариуцлага алдсан дарга нарт “шар хуудас” хүргүүлнэ
Хариуцлага алдсан дарга нарт “шар хуудас” хүргүүлнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн болж дүүргийн Засаг дарга нар хугацаа алдалгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг танилцууллаа.

Сонгинохайрхан дүүргийн иргэдээс ашиглаж буй худгийн тоог нэмэгдүүлж, иргэдэд ойртуулж барих тухай асуудлыг удаа дараа удирдлагуудад тавьж байгаа тул боломжтой эсэхийг судлаж, шийдвэрлэж өгөхийг уламжиллаа. Харин Баянзүрх дүүргийн Засаг дарга “Таггүй инженерийн шугам сүлжээний худгуудыг тагтай болгох ажлыг эрчимжүүлсэний дүнд багагүй худгуудыг тагтай болгосон ч үлдсэн шугам сүлжээний худгийг яаралтай тагтай болгох шаардлагатай байна” гэлээ. Мөн тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байрны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа талаар мэдээллээ.

Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав “Иргэдийн оролцоотой төсөв-2014 хэлэлцүүлгийн үеэр иргэдийн олонх нь сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх санал ирүүлсний дагуу 2014 онд Багануур дүүрэгт Улсын төсөвт Концессийн гэрээгээр цэцэрлэг-бага сургуулийн хоёр цогцолбор барихаар тусгасан. Харин үүнд дүүрэг ямар оролцоотой байх талаар мэдээлэл авах шаардлагатай байна” гэсэн мэдээлэл өглөө.

Зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг шийдвэрлэхгүй хугацаа алдах тохиолдол цөөнгүй гарч байгаа тул нийслэлийн удирдах ажилтнуудад тусгайлан үүрэг өглөө.

Тэрээр “Албан тушаал гэдэг бол ажил хийх багаж болохоос хэн нэгнийг дарамтлах, иргэдийг хохироодог юм биш” гэдгийг онцлоод аливаа үүрэг даалгаврыг хугацаа алдаж шийдвэрлэж байгаа, биелүүлэхээс зайлсхийж буй удирдах ажилтнуудад сануулах “Шар” хуудас хүргүүлнэ. Сануулах “Шар” хуудсыг гурван удаа авсан тохиолдолд тухайн удирдах ажилтантай цаашид хамтран ажиллахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ гэж Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах