Хариуцлага алдсан улсын байцаагчид шийтгэл оноожээ
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Хятадууд хууль зөрчиж архи оруулж иржээ” гэсэн мэдээлэл гараад байсан юм. Тухайн хэрэг дээр Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжаар тус байгууллагын дотоод хяналтын нэгжээс Дорнод аймгийн Баянхошуу боомтын Хилийн хяналтын хэлтсийн үйл ажиллагаанд хян
Мэдээллийн алба

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Хятадууд хууль зөрчиж архи оруулж иржээ” гэсэн мэдээлэл гараад байсан юм.
Тухайн хэрэг дээр Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжаар тус байгууллагын дотоод хяналтын нэгжээс Дорнод аймгийн Баянхошуу боомтын Хилийн хяналтын хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулжээ.
Уг шалгалтаар хилийн хяналтын улсын байцаагч нь Баянхошуу боомтоор орж ирсэн “Петрочайна Дачин Тамсаг \Монгол\” ХХК-ийн ажиллагсадын автобусанд 11 градусын хатуулагтай, 270 ширхэг “Moutai” дарс байсныг илрүүлж, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу мэдэгдэл үйлдэн, саатуулсан боловч тус компаний ахалж явсан нэг хүнд торгуулийн арга хэмжээ авч, уг согтууруулах ундааг буцаан олгосон зөрчил гаргасан нь тогтоогджээ.
Уг хэргийг тогтоож Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, тухайн байцаагчид шийтгэл ногдуулсан байна.


















