Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хархорин” хүнсний захад махны үнэ хамгийн хямд байна

Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5145 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6370 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 5 төгрөг, үхрийн цул мах 35 төгрөгөөр буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн

НС
Нийслэлийн статистикийн газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хархорин” хүнсний захад махны үнэ хамгийн хямд байна
“Хархорин” хүнсний захад махны үнэ хамгийн хямд байна. Зураг: МҮОНРТ

Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5145 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6370 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 5 төгрөг, үхрийн цул мах 35 төгрөгөөр буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөг, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 7999 төгрөг байна.

Хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 75 төгрөгөөр өсч, хонины цул махны үнэ 10 төгрөгөөр буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 4900 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 6979 төгрөгөөр худалдаалж байна.

Хуваалцах