Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хархорин сумын худалдааны захад зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Улсын ерөнхий байцаагчийн гаргасан “Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах" тухай 01/01 тоот албан даалгаврын хүрээнд Хархорин сумын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хархорин сумын худалдааны захад зөрчлийн хэрэг нээн шалгаж байна
Хархорин сумын худалдааны захад зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Улсын ерөнхий байцаагчийн гаргасан “Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах" тухай 01/01 тоот албан даалгаврын хүрээнд Хархорин сумын “Манлай Тод”ХХК, “Мөнх Монгол”ХХК-ийн Хархорин худалдааны захын үйл ажиллагаанд 2020 оны 04 дүгээр сард хийсэн төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх шалгалтын мөрөөр өгсөн улсын байцаагчийн албан шаардлагын хэрэгжилтэд гүйцэтгэлийн шалгалтыг байгаль орчин, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар Хархорин сум дахь сум дундын Прокурорын газартай хамтран 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хийж гүйцэтгэлээ.

Шалгалтаар зориулалтын хогийн цэггүй, хогоо ил задгай шатаасан, орчны бохирдолтой, мах, цагаан идээ, хүнсний худалдаа эрхэлж байгаа орчин нөхцөл нь бохир, ариутгал, халдваргүйтгэл хийгдээгүй, улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй тул "Манлай тод"ХХК, "Мөнх Монгол"ХХК-уудад зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.Шинэ коронавирус/COVID-19/-ний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж тус захын гадна, дотно орчныг халдваргүйтгэх ажлыг Онцгой байдлын хэлтэс, “Манлай Тод”ХХК, “Мөнх Монгол”ХХК болон мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах талаар сумын Онцгой комиссд чиглэл өглөө.Эх сурвалж: Өвөрхангай Мэргэжлийн Хяналтын Газар

Хуваалцах