Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хархорин өв сан”-тай хамтарч ажиллана

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өчигдөр “Хархорин өв сан”-гийн захирал ноён Жеан-Марк Гадоуллет, үүсгэн байгуулагч Т.Энхцацар болох “Хатан Металс” ХХК-ний тэргүүн, Ерөнхий захирал Брайн Торнтон нарыг хүлээн авч уулзлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хархорин өв сан”-тай хамтарч ажиллана
“Хархорин өв сан”-тай хамтарч ажиллана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өчигдөр “Хархорин өв сан”-гийн захирал ноён Жеан-Марк Гадоуллет, үүсгэн байгуулагч Т.Энхцацар болох “Хатан Металс” ХХК-ний тэргүүн, Ерөнхий захирал Брайн Торнтон нарыг хүлээн авч уулзлаа.

Уг сан нь орон нутгийн ард иргэдийг нүүдэлчдийн соёлыг хамгаалах, ёс заншилаа хадгалж үлдэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг бөгөөд цаашид Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай дээрх чиглэлд хамтран ажиллаар тохиролцов.

Уулзалтын үеэр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өнөөгийн залуучууд эрт дээр үеэс уламжлагдан ирсэн соёл иргэншлээ мартаж байгааг дурдаад, нүүдлийн мал аж ахуй, түүнтэй холбоотой ёс заншлууд нь манай орныг бусад улс орноос ялгаруулах гол соёлын өв, баялаг юм гэдгийг онцлон хэлсэн юм.

Тиймээс цаашид орон нутгийн иргэдэд чиглэсэн төсөл хөтөлбөрт хамтран ажиллахаар ийнхүү тохиролцлоо.

Хуваалцах