Хархорины музейгээс алтан бурхан алдагджээ
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу музей, хийдэд хулгай орж, түүхийн нэн ховор үзмэр, үнэт эд зүйлс алдагдсан байна. Хэрэг тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө үйлдэгджээ.
Мэдээллийн алба

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу музей, хийдэд хулгай орж, түүхийн нэн ховор үзмэр, үнэт эд зүйлс алдагдсан байна. Хэрэг тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө үйлдэгджээ. Одоогоор алтан бурхан хулгайлагдсан нь тодорхой байгаа аж. Өөр ямар эд зүйлс алдагдсаныг тодруулахаар цагдаа нар тус музейг хамгаалалтад авч ажиллаж эхэлжээ. Аймгийн цагдаагийн газраас гэмт этгээдийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.


















