Харьков хотын дарга иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа
Украины хоёр дахь том хот болох Харьков хотын дарга иргэддээ хандан мэдэгдэл хийлээ. Тэрбээр, хот даяар дэлбэрэлт, их бууны чимээ гарч байгаа тул иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриаллаа.
Мэдээллийн алба

Украины хоёр дахь том хот болох Харьков хотын дарга иргэддээ хандан мэдэгдэл хийлээ. Тэрбээр, хот даяар дэлбэрэлт, их бууны чимээ гарч байгаа тул иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриаллаа.
Тодруулбал, тус хотын дарга Игорь Терехов, өнөө өглөө фэйсбүүк хуудсандаа "Өнөөдөр гэрээсээ битгий гараарай. Нөхцөл байдал хүндэрсэн тул сургууль, цэцэрлэг болон бусад байгууллагууд тодорхойгүй хугацаагаар ажиллахгүй. Би та бүхэнд болж буй үйл явдал, хотын удирдлагуудын арга хэмжээний талаар өдрийн турш мэдээлэх болно" гэжээ.
Мөн Украины Киев болон Львовт хоёр ч удаа агаарын дайралтын дуут дохиог дуугаргасан ч одоогоор нөхцөл байдал тайван хэвээр байна гэж CNN агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ.
Эдгээр хотуудад хүмүүс урьдын адил ажил руугаа явж, ердийн хөл хөдөлгөөнтэй хэвээр байна.


















