Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

Харьковт дэлбэрэлтийн чимээнүүд гарлаа

Дөнгөж сая Харьков хотод дэлбэрэлтийн чимээ гарч, хотын дээгүүр утаа суунаглаж эхэллээ.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Харьковт дэлбэрэлтийн чимээнүүд гарлаа
Харьковт дэлбэрэлтийн чимээнүүд гарлаа. Зураг: МҮОНРТ

Дөнгөж сая Харьков хотод дэлбэрэлтийн чимээ гарч, хотын дээгүүр утаа суунаглаж эхэллээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинд цэргийн ажиллагаа явуулж байгааг зарлаж, Оросын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох аливаа оролдлогуудыг хийх хэнд ч болов тэдний хэзээ ч харж байгаагүй үр дагаварт хүргэх болно гэж мэдэгдэл хийж байх үеэр энэ дэлбэрэлт болсон байна.

Владимир Путин, АНУ болон түүний холбоотнуудыг Украиныг НАТО-д элсүүлэхээс сэргийлж, Москвад аюулгүй байдлын баталгаа өгөх Оросын шаардлагыг үл тоомсорлож байна гэж буруутгаад, Оросын зорилго бол Украиныг эзлэх явдал биш юм гэжээ.

Хуваалцах