Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Харшилтай хүн "Ковид-19"-ийн халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэл өндөр

Коронавирус болон харшлын шинж тэмдэг ижил төстэй. Иргэд ковидын халдвар авснаа мэдэлгүй харшил хөдөллөө гэж андуурч явсаар өвчнөө хүндрүүлэх эрсдэл их байгааг эмч нар анхааруулж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Харшилтай хүн "Ковид-19"-ийн халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэл өндөр
Харшилтай хүн "Ковид-19"-ийн халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэл өндөр. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Коронавирус болон харшлын шинж тэмдэг ижил төстэй. Иргэд ковидын халдвар авснаа мэдэлгүй харшил хөдөллөө гэж андуурч явсаар өвчнөө хүндрүүлэх эрсдэл их байгааг эмч нар анхааруулж байна.

Тиймээс энэ 2 өвчний шинж тэмдэг илэрсэн бол хугацаа алдалгүйгээр эмчид хандахыг зөвлөж байна.

Манай улсын нийт хүн амын нэг хувь нь ямар нэгэн харшилтай, Улаанбаатар хотын иргэдийн 68 хувь нь ургамлын тоосны харшилтай байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна.

Хуваалцах