Харшлын эсрэг өдрүүд маргаашнаас эхэлнэ
Ирэх долоо хоногт харшлын эсрэг өдрүүд эхэлнэ.
Мэдээллийн алба

Ирэх долоо хоногт харшлын эсрэг өдрүүд эхэлнэ. Харшил бол эдгэрдэг өвчин. Гэвч энэ өвчний сэдрэлт нь их байдгаас эдгэрэх нь удаан байдаг байна. Энэ нь нэг талаас байгаль цаг уур, орчны нөлөөнөөс үүдэлтэй ч нөгөө талаас иргэдийн болгоомжгүй, буруу үйлдэлтэй холбоотой. Тодруулбал, харшил нь ханиалгах, хамар битүүрэх, толгой эргэх, өвдөх гээд бусад өвчний шинж тэмдэгтэй төстэйгээр илэрдэг байна. Үүнийг иргэд өөр өвчинтэй андуурч дур мэдэн эмчилгээ хийснээс харшлыг хүндрүүлдэг гэж эмч нар хэллээ.
Иймд энэ өвчний талаарх иргэдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхээр Дэлхийн харшлын эсрэг долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлнэ гэж Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тэргүүлэх зэргийн эмч Т.Рэгзэдмаа хэллээ.


















