Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хару башёд Монголын 27 сумоч зодоглоно

Японы мэргэжлийн сумогийн гуравдугаар сарын тэмцээнд Монголын 27 сумоч зодоглохоос гадна 69 дэх их аварга Хакүхо зүүн, 70 дахь аварга Харүмафүжи баруун жигүүрийг тэргүүлэн барилдана. Озэки Какүрюү ирэх сарын башёд 14 ба түүнээс дээш давж Ёкозүна цол авахын төлөө барилдах аж.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хару башёд Монголын 27 сумоч зодоглоно
Хару башёд Монголын 27 сумоч зодоглоно. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сумогийн гуравдугаар сарын тэмцээнд Монголын 27 сумоч зодоглохоос гадна 69 дэх их аварга Хакүхо зүүн, 70 дахь аварга Харүмафүжи баруун жигүүрийг тэргүүлэн барилдана.
Озэки Какүрюү ирэх сарын башёд 14 ба түүнээс дээш давж Ёкозүна цол авахын төлөө барилдах аж.

Дээд зиндааны хамгийн ахмад сумоч, Кёкүтэнхо барууны найм, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10, Азүмарюү 14, Таканоива А.Баасандорж 15-аас, Кагамио зүүний 16-д эрэмбэлэгджээ.

Тэрүнофүжигийн хувьд анх удаа дээд зиндаанд зодоглоно.

Жюүрёо зиндаанаас Азүмарюү С.Тодбилэг дээд зиндаанд эргэн дэвшсэн юм.

Өнгөрсөн сарын тэмцээнд 50 хувийн амжилтаа үзүүлж чадаагүй Шёотэнро, Кёкүшюүхо, Токитэнкү нар жюүрёо зиндаанд зодоглоно.

Хуваалцах