Хару башёгийн хоёр дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо
Дэлхий нийтийг цочроож буй коронавирусний халдвараас сэргийлэн үзэгчгүйгээр зохион байгуулагдаж буй энэ удаагийн башё аюулгүй байдлын өндөр хамгаалалт дор явагдаж байгаа билээ.
Мэдээллийн алба

Японы мэргэжлийн сүмо бөхийн хару башёгийн хоёр дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.
Дэлхий нийтийг цочроож буй коронавирусний халдвараас сэргийлэн үзэгчгүйгээр зохион байгуулагдаж буй энэ удаагийн башё аюулгүй байдлын өндөр хамгаалалт дор явагдаж байгаа билээ.
Башёд оролцож буй хүмүүсээс халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн даруйд башёг шууд зогсоох нөхцөлтэйгөөр зохион байгуулагдаж байна.
Өчигдөр их аварга Хакухо М.Даваажаргал маэгаширагийн 1-ээс барилдаж буй Дайейшотой барилдсан бол Какүрюү М.Ананд аварга комүсүби Хокутофужитэй барилдаж, даваагаа ахиулав.


















