Харүмафүжи Даваанямын Японд хуулийн ангид сурч байна
Түүнийгээ ч баталж Хан-Уул дүүрэгт “Шинэ Монгол Харүмафүжи” дунд сургуулийг нээсэн билээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 70, гадаадын тав, Монголын гурав дахь их аварга, Харүмафүжи Даваанямын Бямбадорж Японд хуулийн ангид магистраар сурч байгаа гэнэ.
Тэрбээр 2017 онд зодог тайлахдаа “Одоо намайг шинэ амьдрал хүлээж байна. Эхний зорилго маань Монгол Улсынхаа ирээдүй болсон хүүхдүүдэд өндөр боловсрол эзэмшүүлэх явдал юм” гэж хэлж байсан.
Түүнийгээ ч баталж Хан-Уул дүүрэгт “Шинэ Монгол Харүмафүжи” дунд сургуулийг нээсэн билээ.
Тэгвэл удаах зорилго нь “Улстөр байх нь уу” гэсэн хардлага бөх сонирхогчдын хардлагыг төрүүлж байна.


















