Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Харуулууд “цэвэрлэгээ хийсэнгүй” хэмээн зодолдож, нэгийгээ гэмтээжээ

50 настай эрэгтэй “Г”, 24 настай, эрэгтэй “П” нар нь ээлж солилцох үедээ “Цэвэрлэгээ хийсэнгүй” гэх шалтгаанаар хоорондоо зодолджээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Харуулууд “цэвэрлэгээ хийсэнгүй” хэмээн зодолдож, нэгийгээ гэмтээжээ
Харуулууд “цэвэрлэгээ хийсэнгүй” хэмээн зодолдож, нэгийгээ гэмтээжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 21-ний өдрийн 08:00 цагийн үед “Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд байрлах аж ахуйн нэгжийн харуулын байранд хүн гэмтсэн байна” гэсэн дуудлага мэдээлэл тус дүүрэг дэх цагдаагийн хэлтэст иржээ. Ийн дуудлагын дагуу алба хаагчид очиж шалгахад тус байгууллагын харуул 50 настай эрэгтэй “Г”, 24 настай, эрэгтэй “П” нар нь ээлж солилцох үедээ “Цэвэрлэгээ хийсэнгүй” гэх шалтгаанаар хоорондоо зодолджээ. Улмаар тус байгууллагын харуул 50 настай “Г” гэмтэл авсан хэрэг гарчээ.

Хуваалцах