Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Харваачдын баяраар Ц.Энхчулуун тэргүүлж, 10 сая төгрөгийн эзэн боллоо

Нийт 200 гаруй улс, аймгийн цолтой харваачид 20 сая төгрөгийн бооцооны төлөө цэц мэргэнээ сорив. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй ганцаарчилсан байдлаар өөр хоорондоо хүчтэй өрсөлдсөн харваачид бүтэн өдрийн турш тус бүр 20 сум тавив.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Харваачдын баяраар Ц.Энхчулуун тэргүүлж, 10 сая төгрөгийн эзэн боллоо
Харваачдын баяраар Ц.Энхчулуун тэргүүлж, 10 сая төгрөгийн эзэн боллоо. Зураг: МҮОНРТ

Харваачдын баяр өчигдөр Жаргалантын аман дахь Чингисийн Хүрээ цогцолборт боллоо.

Нийт 200 гаруй улс, аймгийн цолтой харваачид 20 сая төгрөгийн бооцооны төлөө цэц мэргэнээ сорив. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй ганцаарчилсан байдлаар өөр хоорондоо хүчтэй өрсөлдсөн харваачид бүтэн өдрийн турш тус бүр 20 сум тавив.

Монголын Үндэсний Сурын Холбооны Ерөнхийлөгч Ч.Энхтайваны санаачилгаар жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Харваачдын Баяр”-ыг мань хүн хувиасаа ивээн тэтгэн явуулдаг сайхан уламжлалыг тогтоосон юм.

Бооцоо өндөртэй “Харваачдын Баяр-2013”-ын тэргүүн байрыг Баянзүрх дүүрэг, “Бурхан Халдун” группын тамирчин, спортын мастер Ц.Энхчулуун бусдыгаа 8 оноогоор илүүрхэн түрүүлж, 10 сая төгрөгийн эзэн болов. Харин удаах хоёрдугаар байрыг Эрдэнэтийн Хангарьд клубын тамирчин, Даяар дуурсах мэргэн, спортын мастер С.Даваахүү мөн 8 оноогоор товхлон 4 сая төгрөгийн эзнээр тодорлоо. Гуравдугаар байрыг Налайх дүүргийн тамирчин, спортын мастер Ч.Одонхүү мэргэн 7 оноогоор бусдыгаа хошуучлан 3 сая төгрөгийн эзэн болжээ.

Дашрамд өгүүлэхэд, тэргүүн байрыг эзэлсэн Ц.Энхчулуун нь “Бурхан Халдун” группын тамирчин, Гарамгай мэргэн, спортын мастер Ц.Хүдэрчулуунын төрсөн эгчийнх нь хүүхэд ажээ.

Түлхүүр үг:НаадамХарваачдын баярЦ.Энхчулуун мэргэнЦагаан шонхор Ч.Энхтайван
Хуваалцах