Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Харваачид босож харвахаас бусад үед амны хаалт хэрэглэнэ

Мөн зурхай дээр ажиллахдаа өмсөх бээлийтэй байх ёстой гэнэ. Үүнээс гадна салбар хороо, баг, клуб тус бүр өөрсдийн халуун хэмжигчтэй байх ба асуумж, анкет бөглөх юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Харваачид босож харвахаас бусад үед амны хаалт хэрэглэнэ
Харваачид босож харвахаас бусад үед амны хаалт хэрэглэнэ. Зураг: МҮОНРТ

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваанд цэц мэргэнээ сорин өрсөлдөх харваачдыг зөвхөн босож харвахаас бусад үед амны хаалт хэрэглэх тухай журам баталжээ.

Мөн зурхай дээр ажиллахдаа өмсөх бээлийтэй байх ёстой гэнэ. Үүнээс гадна салбар хороо, баг, клуб тус бүр өөрсдийн халуун хэмжигчтэй байх ба асуумж, анкет бөглөх юм байна.

Энэ жилийн баяр наадмаар хүүхдийн сурын тэмцээн болохгүй бөгөөд насанд хүрэгчид л өрсөлдөх юм.

Үүнд нийт 640 харваач оролцохоос эрэгтэй 400, эмэгтэй 240 байхаар бүртгэгджээ.

Хуваалцах