Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Харвалт нь цус бүлэгнэсээс болдог

Хэрэв зөв мэдэрч, цаг тухайд нь эм бэлдмэл ууж, тайван амарч чадвал тархинд цус харвахаас сэргийлж болдог.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Харвалт нь цус бүлэгнэсээс болдог
Харвалт нь цус бүлэгнэсээс болдог. Зураг: МҮОНРТ

Тархинд цус харвах гэдэг нь, нэг ёсондоо, судас хатуурах зэрэг эмгэгээс үүдэж цус бүлэгнэж, судсандаа бөглөрч, улмаар тархины аль нэг хэсэгт шаардлагатай хэмжээний цус хүрээгүйгээс болж харвалт үүсэхийг хэлдэг. Хэдийгээр цус харвалт нь гэнэт, хэзээ ч хамаагүй болдог ч гэсэн яг цус харвалтын өмнө өвчтөний толгой өвдөх, чих шунгинах, толгой дүүрч элдэв шуугиан сонсогдох, толгой эргэх, хөл гар хүйт дааж сульдах, хөл гар мэдээгээ алдах, хөл гараар хорхой гүйгээд байгаа мэт “жирвэлзэх” мэдрэмж төрөх гэх мэт шинжүүд илэрдэг. Энэ бол артерийн даралт гэнэт огцом нэмэгдэх, эсвэл унахын өмнөх шинжүүд болно. Хэрэв зөв мэдэрч, цаг тухайд нь эм бэлдмэл ууж, тайван амарч чадвал тархинд цус харвахаас сэргийлж болдог.

Хуваалцах