Харвалтын дараах сэргээн заслын кабинет нээгдлээ
Нэгдсэн III эмнэлэгт тархины цус харвалтын дараах сэргээн засалтад зориулсан хөдөлгөөн заслын кабинетийг шинээр нээлээ. Тархинд цус харвасны дараа эмийн эмчилгээнээс гадна хөдөлгөөн засал хамгийн чухал тул энэ кабинетийг Италийн “Аифо” ТББ-ын санхүүжилтээр тохижуулсан байна.
Мэдээллийн алба

Нэгдсэн III эмнэлэгт тархины цус харвалтын дараах сэргээн засалтад зориулсан хөдөлгөөн заслын кабинетийг шинээр нээлээ.
Тархинд цус харвасны дараа эмийн эмчилгээнээс гадна хөдөлгөөн засал хамгийн чухал тул энэ кабинетийг Италийн “Аифо” ТББ-ын санхүүжилтээр тохижуулсан байна.
Тус эмнэлгийн нэгдүгээр давхарт сэргээн засах кабинет байдаг боловч дөрвөн давхарт эмчлүүлж байгаа өвчтөн бууж эмчлүүлэхэд хүндрэлтэй учраас дөрвөн давхарт шинээр кабинет нээсэн нь энэ юм. Тус кабинетээр нэг дор 5-10 хүн эмчлүүлж болох юм байна. Мөн ар гэрийнхэн нь хамтдаа сургалтад хамрагдаж, өдөр тутмын амьдралдаа хийж болох дасгалуудыг сурах боломжтой аж.


















