Харвардын их профессортой хамтран ажиллах гэрээ байгууллаа
АНУ-ын Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн доктор, профессор Thomas Gasert Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн урилгаар Монгол Улсад иржээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн доктор, профессор Thomas Gasert Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн урилгаар Монгол Улсад иржээ. Тэрбээр тус төвийн хамт олонтой хамтран ажиллах талаар санал бодлоо солилцож, ХАБЭА-н чиглэлээр урт хугацааны гэрээнд гарын үсэг зуржээ.
Түүнчлэн ХНХЯ-ны харьяа ХАБЭМТ-ийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгт зочлон асбесттай ажилладаг ажилтнуудад асбесттай холбоотой өвчлөл, хавдрын оношилгоо болон ажлын байран дээр уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар зөвлөмж хүргэжээ. Мөн уушги тоосжих өвчний рентген оношилгооны бээр идээт дүрс оношилгооны мэргэжилтэнг бэлтгэх, дулааны цахилгаан станцуудаас гадна барилгын салбарын ажилтныг асбестын үзлэгт хамруулж байх нь эерэг үр дүнтэй гэдгийг анхаарууллаа. Үүний зэрэгцээ томографик оношилгоо, уушгины флевирийн хальсны өөрчлөлттэй 13 ажилтны мэдээллийг үндэслэн эмч, мэргэжилтнүүдэд хамтран ажиллаж зөвлөгөө өгсөн юм.


















