Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Харви" далайн хар шуурганы хурд 215 км цагт хүрчээ

АНУ-ын Техас мужийн далайн эргийн бүсэд болсон “Харви” гэж нэрлэгддэг далайн хар шуурга сүүлийн 12 жилийн хугацаан дахь хамгийн хүчтэй үзэгдэл болсон талаар АНУ-ын Цаг уурын газраас мэдээллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Харви" далайн хар шуурганы хурд 215 км цагт хүрчээ
"Харви" далайн хар шуурганы хурд 215 км цагт хүрчээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Техас мужийн далайн эргийн бүсэд болсон “Харви” гэж нэрлэгддэг далайн хар шуурга сүүлийн 12 жилийн хугацаан дахь хамгийн хүчтэй үзэгдэл болсон талаар АНУ-ын Цаг уурын газраас мэдээллээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, бүс газруудад далайн хар шуурганы хурд 215 км цагт хүрсэн талаар онцолсон байна.

Сүүлд ирүүлсэн мэдээллээр, Техасын эрэг орчмын бүсэд газрын хөрсөнд 43 см хүртэл хур тунадас орсон нь үерийн гамшиг тохиолдоход хүрсэн талаар мэдээллээ. Хамгийн түрүүнд 10 мянга гаруй хүн ам оршин суудаг Техасын Рокпорт хот далайн хар шуурганд өртсөн байна. Байгалийн гамшигт үзэгдлээс болж тус хотод хэдэн арван байшин барилга нурж сүйдсэн талаар орон нутгийн эрх баригчид мэдээлсэн юм.

Эдгээр нурсан барилга дотор хүмүүс байсан байж болзошгүй талаар мэдээлж байна. Мөн хэдэн 10 мянган оршин суугч цахилгаан эрчим хүчгүй болжээ. Хүчтэй салхинд өртөж нурсан барилгын доороос гэмтэж бэртсэн хүмүүсийг аврах ажиллагааг үргэлжлүүлж буй юм байна. Гэсэн хэдий ч зарим барилгын чанар болон аюулгүй байдлаас шалтгаалан аврах ажиллагаа хүндрэлтэй байгаа талаар онцолж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэдэн мянган оршин суугч орон гэрээ орхин, аюулгүй бүс рүү очсон тухай мэдээлжээ. Түүнчлэн далайн хар шуурга эргийн бүсэд орших Корпус Крмсти хотыг ч мөн адил дайран өнгөрсөн байна. АНУ-ын Далайн хар шуурганы судалгааны үндэсний төвөөс мэдээлснээр, хүчтэй хар салхины улмаас Хьюстонд болон ойролцоо хөрш тосгонд үер усны гамшиг тохиолдож болзошгүй талаар анхааруулжээ.

Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдээд байгаа бүс нутгуудад очиж нөхцөл байдалтай танилцахаар төлөвлөж байгаа талаар "Цагаан ордон"-оос мэдэгдсэн байна.

Хуваалцах