Харьяалалгүй Казах иргэдийн асуудлыг хөндлөө
Казах үндэсний гаралтай гэдгээ баталдаг тодорхойлолт нь гэхэд л 30 ам. долларын үнэтэй болсон байна
Мэдээллийн алба

Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамны консул Жалел Шаймерденов Баян-Өлгий аймагт ажиллаад буцлаа .Тэрээр Монгол Улсаас Казахстанд шилжин суурьшихаар иргэний харьяаллаас гарсан ч эргэж ирээд харьяалалгүй болсон хэсэг иргэдийн асуудлыг шийдсэн байна.
Казахстаны хууль шинэчлэгдэн батлагдсан ч түүнийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол нь гараагүй, нүүж очигсдод олгох тусламж, тэтгэлгийн хэмжээ хуучнаасаа буурсан, тэтгэвэрт байгаа өндөр настнууд тийшээ шилжин очиход тэдэнд тэтгэвэр олгохоо больсон, нэг хүний Казах үндэсний гаралтай гэдгээ баталдаг тодорхойлолт нь гэхэд л 30 ам. долларын үнэтэй болсон байна


















