Хаш чулуугаар 100 гаруй төрлийн амттан сийлжээ
БНХАУ-ын Жэжя мужийн Жан Шүжан болон Жан Юйчүнь нар найман жилийн туршид 500 гаруй хаш чулуу цуглуулан түүнээсээ 200 гаруйг нь сонгон авч 120 гаруй төрлийн “амттан”-г сийлсэн байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Жэжя мужийн Жан Шүжан болон Жан Юйчүнь нар найман жилийн туршид 500 гаруй хаш чулуу цуглуулан түүнээсээ 200 гаруйг нь сонгон авч 120 гаруй төрлийн “амттан”-г сийлсэн байна. Тэд үүнд дөрвөн жилийн хугацаа зарцуулжээ. Хосууд энэхүү гайхамшигт бүтээлээ есдүгээр сарын 26-нд анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлжээ.

Энэхүү бүтээлээрээ тэд хаш эдлэлийн тэмцээнд оролцож I байрт шалгарсан байна. Тэд нийт 100 гаруй төрлийн амттанг сийлсэн бөгөөд үүнд 20 сая юаниар цуглуулсан хаш чулууг ашиглажээ.


















