Хашаандаа 467 мод тарьжээ
Ногоон байгууламжид хувь нэмрээ оруулсан иргэдэд урамшуулал олголоо
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, эрүүл орчинг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан иргэдийг төрөөс урамшуулж, дэмжин ажиллаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд хашаандаа мод, сөөг тарьж ургуулсан гэр хорооллын иргэдийн төлөөлөл болох 30 хүнд урамшуулал олголоо. Хамгийн олон мод, сөөг тарьсан иргэнээр СХД-ийн 25 дугаар хорооны иргэн Х.Цэвэгийнх тодорчээ. Эднийх хашаандаа 467 мод тарьсан байна.
Хуваалцах


















