Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хашааны өнжмөл шар өвсийг шатаахгүй байхыг зөвлөж байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн объектын гал түймрийн 2070 тохиолдлын 309 буюу 15 хувийг өнжмөл шар өвсний түймэр эзэлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хашааны өнжмөл шар өвсийг шатаахгүй байхыг зөвлөж байна
Хашааны өнжмөл шар өвсийг шатаахгүй байхыг зөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн объектын гал түймрийн 2070 тохиолдлын 309 буюу 15 хувийг өнжмөл шар өвсний түймэр эзэлж байна.

Үүний 79.3 хувь нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт бүртгэгдлээ.

Иймд, ногоон бүсийн айл өрх бүр цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж, татсан тамхины иш, шүдэнз, ил галыг бүрэн унтрааж, хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах