Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУвс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
1/3
Нийгэм

Хашаат суманд "За бол заавал хийе" хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ зохион байгуулагдлаа

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хашаат суманд "За бол заавал хийе" хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ зохион байгуулагдлаа
Хашаат суманд "За бол заавал хийе" хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ зохион байгуулагдлаа. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн Засаг даргын орлогч Ч.Батнайрамдалаар ахлуулсан ажлын хэсэг хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг "Хашаат" суманд зохион байгуулав.

Явуулын үйлчилгээний хүрээнд:

  • Хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцах, зөвлөн туслах

  • Хүүхдийн төлөө зөвлөл, Хамтарсан багийн хурлыг зохион байгуулах, зөвлөн туслах

  • Эцэг, эх асран хамгаалагчийн хурал зохион байгуулах

  • ”Хүүхдээ сонсъё” арга хэмжээ

Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, хүүхдийн цэцэрлэгт хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт, шалгалтын ажлыг тус тус зохион байгууллаа.

”Хүүхдээ сонсъё” арга хэмжээнээс гарсан хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг судлан шийдвэрлэж, хяналт шалгалтаар илэрсэн алдаа, зөрчил дутагдлыг арилгуулж хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй, эерэг таатай орчин нөхцлийг бүрдүүлэх юм.

Хуваалцах